Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүндэтгэлийн ёслол Сөүл хотноо боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүндэтгэлийн ёслол Сөүл хотноо 2024 оны 12 дугаар сарын 13-нд боллоо.

Суугаа улсын төрийн байгууллага, гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар, хувийн хэвшил болон тус улсад ажиллаж, амьдарч, сурч буй монголчуудын төлөөлөл уригдан оролцлоо. Арга хэмжээг нээж, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд хэлсэн үгэндээ "Үндсэн хууль бол Монгол хэмээх улс үндэстэн оршин буйн илэрхийлэл болж, бие даасан, бүрэн эрхт, тусгаар тогтносон улсаа дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлэх түүхэн хувь заяаг тодорхойлсон баримт бичиг…" хэмээн онцоллоо.

Тэрбээр, өнгөрсөн 10 дугаар сарын 28-нд суугаа улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх, Солонгос улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэн бүрт хүрч ажиллахыг тэргүүн зорилт болгон ажиллах, ирэх онд Монгол-Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр олон арга хэмжээ төлөвлөж буйгаа мэдээлэв. БНСУ-ын талаас Гадаад хэргийн яамны Төв болон Зүүн хойд Азийн газрын захирал Кан Ён Шин үг хэлж, хоёр улсын худалдааны хэмжээ дипломат харилцаа тогтоож байсан үеэс даруй 200 дахин нэмэгдэж, БНСУ нь Монгол Улсын дөрөв дэх том худалдааны түнш улс болж, Монгол Улсыг зорих солонгосчуудын тоо тасралтгүй өсөн нэмэгдэж, жилд дунджаар 200,000 мянган хүн харилцан зорчиж, хоёр улсын харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгааг хэллээ.

Хүндэтгэлийн ёслолд уртын дуучин, МУГЖ Б.Мөнхбаатар, Морин хуурын чуулга, “ANU Music” студийн хөгжимчид монголын сонгодог болон ардын урлагийг таниулан сурталчиллаа.

“0-6 хүртэлх сартай хүүхдүүд хоолой нь улааж эхлээд богино хугацаанд уушигны хатгалгаа болж, хүндэрч байна“
“0-6 хүртэлх сартай хүүхдүүд хоолой нь улааж эхлээд богино хугацаанд уушигны хатгалгаа болж, хүндэрч байна“
 
Ерөнхийлөгч УОК-ыг яаралтай хуралдуулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч УОК-ыг яаралтай хуралдуулах чиглэл өглөө
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!