Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Филиппиний галт уулаас утаа суунаглаж эхэлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 3 секунд

Филиппиний нийслэл Манила хотын өмнөд хэсэг орших Таал галт уул үнс ялгаруулж эхэлснээр удирдлагууд ойролцоо амьдардаг 8000 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Галт уулаас гарч буй утаа тэнгэр нэг км гаруй тархжээ.

Таал галт уулаас хүржигнэх чимээ болон чичиргээ ням гарагт мэдрэгдсэн байна.

Таал бол дэлхийн хамгийн жижиг галт уулын нэг бөгөөд Филиппиний хоёр дахь идэвхтэй галт уул. Өнгөрсөн 450 жилд нийт 34 удаа дэлбэрсэн байна.

Удирдлагуудын зүгээс  “аюултай дэлбэрэлт” удахгүй болох магадлалтайг мэдэгдэж, анхаарал сонор сэрэмжээ ихэсгэхийг анхааруулжээ.

Филиппиний галт уул, газар хөдлөлт судлалын төвөөс ойролцоо амьдарч буй оршин суугчдад “галт уулын цунами” болох магадлалтайг сануулсан байна.

Галт уулын утааны улмаас Манила олон улсын онгоцны буудлаас нислэг үйлдэхийг зогсоосон.

Ням гарагт галт уулын ойролцоо газруудад үнс унаж эхэлсэн бөгөөд оршин суугчдыг нүүрний маск хэрэглэхийг зөвлөжээ.   

Эх сурвалж: BBC

Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хэргээр торгуулсан Э.Бат-үүл шүүхдэж байна
Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хэргээр торгуулсан Э.Бат-үүл шүүхдэж байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.