Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тендерт шалгарсан ААН-ээс хахууль авсан нэгдүгээр эмнэлгийн ажилтанд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүллээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 18 секунд

Прокурорын байгууллага өнгөрсөн сарын 25-29-нийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43999, мөрдөн байцаалтын 4782 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 185 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 76, Өмчлөх эрхийн эсрэг 54, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 41, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Авлига, албан тушаалын 4, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн албан тушаалтан С.Б нь тус эмнэлгээс зарласан тендерт шалгарсан аж ахуйн нэгжээс хахууль өгөхийг шаардаж, хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйлийн 1 /Хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Цагааннуур боомтоор нэвтрүүлсэн эд зүйлсийн шинжилгээний хариу гараагүй байхад гаргасан гаалийн ажилтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Цагааннуур боомтоор нэвтрүүлсэн эд зүйлсийн шинжилгээний хариу гараагүй байхад гаргасан гаалийн ажилтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Цагдаагийн байгууллага  “meduulegAI” буюу яриаг бичвэрт хөрвүүлэх программыг мөрдөн шалгах ажилд ашиглаж байна
Цагдаагийн байгууллага “meduulegAI” буюу яриаг бичвэрт хөрвүүлэх программыг мөрдөн шалгах ажилд ашиглаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.