Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ираны удирдагчдыг эсэргүүцсэн тэмцэл өрнөж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 7 секунд

176 зорчигчтой нисэж явсан Украины онгоцыг санамсаргүй сөнөөснөө Ираны удирдагчид хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа Ираны удирдагчдыг эсэргүүцсэн жагсаал ням гарагаас эхлэн өрнөөд байна.

Тегеран болон бусад хэд хэдэн хотод тэмцэгчид Ираны удирдагчдын эсрэг дуу хоолойгоо нийлүүлэн жагсаж байна.

Бямба гарагт их сургуулийн гадаа оюутнууд онгоцны ослын хохирогчдод хүндэтгэл үзүүлэхээр цугласан бол удалгүй тэмцэл болж хувирсан. Тэмцэгчдийг тараахын тулд хүчний зүгээс нулимс асгаруулагч ашиглажээ.

Тегеранд 1000 гаруй хүн жагсаж байгаагаас ихэнх нь эмэгтэйчүүд байна.

Зарим бичлэгт тэмцэгчид “Бидний дайсан бол Америк гэж худлаа хэлж байна. Дайсан яг хажууд байна” гэж орилж байжээ.

Бусад улсын зүгээс Ираныг буруугаа хүлээснийг сайшааж байгаа ч нээлттэй үзлэг хийх боломж олгох, амиа алдсан иргэдийн цогцсыг эх оронд нь буцаах, дахиж ийм алдаа гаргахгүйн тулд ажиллах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг шаардаж байгаа.

Ираны парламентийн сонгууль сарын дараа болно. Дотоодын санал зөрөлдөөн цаашдын зөрчлийг хурцатгах магадлалтай. Ослын дараагаас барууныхантай хийх зөрчилдөөн түр намжсан ч дуусах болоогүй байна.

Та мэдэх ёстой

АНУ-аас Ираны генерал Касем Сулейманыг Иракийн нийслэл Багдад хотноо нэгдүгээр сарын гурванд устгасан.

Үүний хариу болгож Ираны улсын зүгээс Ирак дахь АНУ-ын агаарын хоёр бааз руу агаарын цохилт өгөөд байв.

Харин Иранаас АНУ-ын агаарын цэргийн бааз руу пуужингаар харвасны дараахан Украины нийслэл Кьев хотыг зорьж явсан онгоц лхагва гарагт Тегераны ойролцоо осолдсон.

Иран улс онгоцыг сөнөөсөн хариуцлагаа хүлээхээс татгалзсан ч, АНУ, Канадын тагнуулын газраас ослыг Ираны пуужин болох баримтуудыг дэлгэж эхэлснээр олон улсаас Ираныг хэргийг нээлттэй шалгахыг шаардаж эхэлсэн.

Удалгүй Тегераны зүгээс анхны мэдэгдлээсээ буцаж, ослыг үйлдсэнээ зөвшөөрсөн.

Эх сурвалж: BBC
70 кг хар тамхи тээвэрлэсэн гэгдэж буй дипломатуудын хэргийг шалгаж эхэллээ
70 кг хар тамхи тээвэрлэсэн гэгдэж буй дипломатуудын хэргийг шалгаж эхэллээ
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.