Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

70 кг хар тамхи тээвэрлэсэн гэгдэж буй дипломатуудын хэргийг шалгаж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 24 секунд

Зургийн тайлбар: 

Дрездений дүүргийн шүүх хуралДэд консул Б.Баттүшиг(зүүн гар талаас хоёрт)жолооч С.Эрдэнэбаяр(баруун гар талаас хоёрт) нар Монголоос 70 кг хар тамхи цүнхэндээ нууж оруулахыг завдсан.

Түлхүүр мэдээллүүд: 

  • Дэд консул Б.Баттүшиг Германы Дрезден хот руу хар тамхи зөөвөрлөсөн хэргийн шүүх хурал эхэллээ.
  • Түүний өмгөөлөгч "Б.Баттүшиг нууц ажиллагаа явуулж байсан" гэж мэдэгдэв.
  • Өмгөөлөгч нь шүүх хурлыг хаалттай явуулахыг хүссэн байна.
  • Б.Баттүшигийн iPhone XS гар утсыг кракласан бөгөөд энэ долоо хоногт тэндээс илүү их мэдээлэл олж авахаар ажиллаж байна.  

Герман улсад Монголын хоёр дипломат 70 кг хар тамхи хууль бусаар хил давуулах гэж завдсан хэргийг шалгаж эхэллээ. Тэдний өмгөөлөгч олон нийтэд нээлттэй болгосныг эсэргүүцсэний шалтгаан нь үндсэн шүүгдэгч Б.Баттүшигийн гэм буруутайд тооцох хугацааг олон нийтэд мэдээллэхгүй байхыг шаардаж, шүүгч нь шүүгдэгчийн эсрэг хувийн байр суурьтай байна гэж мэдэгджээ.

40 настай Б.Баттүшиг нь хамгийн сүүлд Туркийн Истанбул дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын дэд консулын алба хашиж байсан бөгөөд өөрийнх нь хэлснээр Монголын нууц албаны ахлах ажилтан байжээ. Өөрийнх хэнтэй харилцаатай байсан мэдээлэл удахгүй ил болох магадлалтай байна. Яагаад гэвэд лхагва гарагт Дрездений гаалийн мөрдөн байцаагчид түүний iphone XS загварын гар утасны түгжээг нээж чадсан байна. Утсан дээрх мэдээллийг одоо уншиж болно мөн тэр мэдээллийг орчуулаад шууд ярьж болно гэж мэдээлсэн байна.

Б.Баттүшигийн өмгөөлөгч түүнийг олон улсын дипломат ёсоор хамгаалдсан гэж онцолсон байна.  Гэсэн хэдий ч Берлин дэх Холбооны Гадаад хэргийн газрын ажилтнууд болон урд нь гэрчээр байцаагдаж байсан хүмүүс энэ тайлбарыг нь үгүйсгэсэн билээ. Тиймээс Гадаад хэргийн газарт дипломат дамжин өнгөрөх аяллыг тухайн улс руу ирэхээс өмнө тухайн улсдаа мэдэгдэх ёстой гэжээ. Дэд консулын машиныг Хайдехолзын саатуулах бүс дэх хяналтын цэг дээр хайхаас өмнө Берлин дэх гаалийн газраас магадлан итгэмжлэгдсэн эсэх талаар хүсэлт илгээж лавласан байна. Дипломат ёсоор дамжин өнгөрөх эсэхээ мэдэгдээгүй учраас машинд нь нэгжлэг хийсэн ба арын ачаанд нь хоёр чемодан дотор нь хар тамхи байжээ.

Б.Баттүшигийн өмгөөлөгч, Клаус Бернсманн “Түүний үйлчлүүлэгч монголчуудын харилцдаг Европ наймаачинтай харилцаа тогтоох талаар мэдээлэл олж авахын тулд тагнуулын ажилтантай хамтарч ажиллаж эхэлсэн. Энэ нь хар тамхи, тамхи болон ямар загварын автомашинаар хууль бусаар хил нэвтрүүлэх боломжтой аргыг мэдэх гэж ажиллаж эхэлсэн. Тиймээс Баттүшиг хууль бус наймаачидтай холбоо тогтоосон байсан” гэж өмгөөлжээ.

Өмгөөлөгч нь “Баттүшиг нь нууц тагнуулын нууцаа дэлгэсэн тохиолдолд Монголд түүнд илүү хатуу шийтгэл ноогдуулж болно” гэжээ. Тйимээс шүүх хурлыг нээлттэй явуулахгүй байхыг хүсчээ. Гэсэн ч шүүх үүнийг нь зөвшөөрөөгүй байна. Хаалттай болгох нь  зөвхөн хуулинд заасан тогтоосон цөөн тохиолдолд л боломжтой байдаг гэж шүүгч Моника Мюллер үзжээ.

Германы “Sächsische.de” хэвлэлд мэдээлснээр түүний өмгөөлөгчийн яриад байгаа нууц албаны үйл ажиллагаа үнэн эсэх албан ёсоор баталгаажаагүй гэжээ. Нөгөөтэйгүүр Б.Баттүшиг давхар тагнуул ч байх магадлалтай. Героиний наймаа эрхлэгчдийн талаар мэдээлж байх ёстой байтал өөрөө тэд нартай хамтарсан байх магадлалтай гэж бичжээ.

Дараагийн даваа гаригт шүүх хурал үргэлжлүүлэхээр төлөвлөөд байгаа. Тэр үед гар утасны мэдээлээс хэр их юм мэдээлэл ил болохоос шалтгаалах аж. 

Дэвсгэр мэдээлэл:

  1. 2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр Истанбул дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбилэг нар Чех Улсаас ХБНГУ-ын хилээр нэвтрэх үедээ дипломат албан машинтай саатуулагдсан. Энэ үедээ 70 кг героин төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь тогтоогдсон.
  2. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн 2019 оны 6 сард өгсөн  мэдээллээр нууц тагнуулийн ажиллагаа явуулж байгаа гэжээ. Тэрээр хар тамхи зөөвөрлөх, тээвэрлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авах гэж ийм нууц тагнуулаар ажиллаж байгаа. Үүний дагуу манай Тагнуулын байгууллага Европын хууль хүчний холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэж тэрээр хэлсэн байдаг.

Эх сурвалж: Sächsische Zeitung

Т.Ананд

 

 

 

 

 
Намаас тогтоосон жишиг буюу мөнгөний уралдаан
Намаас тогтоосон жишиг буюу мөнгөний уралдаан
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.