Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид шаталсан хариуцлагын тогтолцоог бий болгох шаардлагатай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

УИХ-ын хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нар өчигдөр Хүний эрхийн Үндэсний Комисст /ХЭҮК/ ажилласан.

Энэ үеэр Комиссын гишүүн Х.Мөнхзул илтгэлийнхээ эхэнд "Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах, бэлгийн хүчирхийлэл, ажлын байрны дарамт зэрэг жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин, тогтолцоо бүрдсэн ч хуулийн хэрэгжилт сул байна. Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгааг дурдаж, онцолж анхаарах шаардлагатай.

Энэ төрлийн хүчирхийлэл үйлдэгчид оногдуулж буй хариуцлага гэр бүлийн өвөрмөц онцлог, хэрэгцээнд нийцэхгүй, үр дүнгүй, оновчгүй байгаагийн зэрэгцээ холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангахад шаардлагатай хөрөнгийг төсөвт тусгадаггүй.

Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд оногдуулж буй хариуцлагыг оновчтой болгож өөрчлөх, шаталсан хариуцлагын тогтолцоог бий болгох шаардлагатай" гэжээ.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд С.Энхбаатар, М.Алтан-Очир нарыг нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр болжээ
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд С.Энхбаатар, М.Алтан-Очир нарыг нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр болжээ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.