Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЗБХ: Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ АБГББХ-нд хүргүүлэхээр болов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.12) хуралдаан гишүүдийн 56 хувийн ирцтэйгээр эхэлж, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо төслийг зүйл бүрээр нь хэлэлцлээ. Төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн зарчмын зөрүүтэй 2 санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин зарчмын зөрүүтэй 1 санал гаргаж, тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Төслийн 2 дугаар зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг системд холбох ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг системд холбох ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ