Дээд боловсролтой иргэд гэр бүлээрээ орон нутагт шилжин амьдарч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Сүүлийн жилүүдэд нийслэлээс орон нутагт шилжин суурьших сонирхолтой иргэдийн тоо нэмэгдэж байна. Орон нутагт амьдрах шийдвэр гаргаж буй иргэдийн дийлэнх нь дээд боловсролтой бас гэр бүлээрээ шилжин суурьшиж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

Тус хорооны “Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжих хөдөлгөөн” судалгаанд дурдсанаар нийслэлээс орон нутагт шилжин суурьшигч өрхүүдийн 83.9 хувь нь ам бүлээрээ, 10.6 хувь нь ганц бие очоод гэр бүлтэй болжээ.

Хотоос орон нутаг руу шилжиж буй өрх дунджаар 3 ам бүлтэй. Тэдэнтэй хамт орон нутагт шилжин очсон хүүхдүүдийнх ихэнх нь ЕБС-ийн бага ангид суралцах насны, СӨБ-д хамрагдах насны, гэр бүлийн асаргаанд байх 0-2 насны хүүхдүүд олон байна. Харин ЕБС-ийн ахлах анги болон МСҮТ, их дээд сургуульд суралцах насны хүүхдүүд цөөн байна.

2017-2021 оны хооронд Улаанбаатараас 14407 өрхөд нийт 53327 хүн ам амьдарч байна.

Ч.Отгонжаргал: 100-150 сая төгрөгтэй хүн машин унаж, бусад нь АЛХ гэсэн шийдвэр гаргаж байна
Ч.Отгонжаргал: 100-150 сая төгрөгтэй хүн машин унаж, бусад нь АЛХ гэсэн шийдвэр гаргаж байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!