2025 оны төсөв цар тахлын өмнөх 4 жилийн төсвийн зарлагын дүнтэй тэнцэж байна

Огноо
Унших
1 минут 38 секунд

МҮХҮАТ-аас өнөөөдөр 2025 оны төсвийн төсөлтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлах үеэр төсвийн хэт тэлэлтийг бизнес эрхлэгчид даах боломжгүй гэдгээ илэрхийллээ. Танхимын зүгээс мэдээлэл өгөх үеэр 2025 оны төсөв нь түүхэндээ хамгийн өндөр дүнтэй тусгаж байгаад бөгөөд цар тахлын өмнөх 4 жилийн өмнөх төсвийн зарлагын дүнтэй тэнцэж байгааг танхимын зүгээс мэдээлэв. Мөн улсын төсөв сүүлийн 25 жилийн хугацаанд УИХ-ын сонгуультай жилүүдэд төсвийн зарлага өмнөх оноос 29 хувиар өсч, төсвийн алдагдал өмнөх жилээс 2 дахин нэмэгдсэн байна. Иймд төсвийн урсгал зардлыг нэмэх бус татварын ачааллыг бууруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг дурдлаа.

Монгол Улсын Засгийн Газраас УИХ-д өргөн барьсан Монгол улсын оны төсвийн төсөлд төсвийн нийт орлого 36.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг, зарлага 35.8 их наяд төгрөг байхаар тооцож байгаа юм. Энэ нь 2023 оны төсөвтэй харьцуулахад төсвийн орлого 15.0 их наяд төгрөг буюу 68.8 хувиар төсвийн зарлага 13.4 их наяд төгрөг буюу 60.0 хувиар, урсгал зардал нь 9.1 их наяд төгрөг буюу 53.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.

МҮХҮАҮТ: Төсвийн хэт тэлэлтийн дарамтыг бизнес эрхлэгчид тэсвэрлэхэд бэрх байна
МҮХҮАҮТ: Төсвийн хэт тэлэлтийн дарамтыг бизнес эрхлэгчид тэсвэрлэхэд бэрх байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!