Н.Учрал: Хиймэл дагуулд Монголоос мөнгө гаргахгүй. Францын Засгийн газар урт хугацааны зээл олгох улстөрийн шийдвэрээ гаргасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хиймэл дагуулын төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "УИХ-аар зээлийн хэлэлцээрийг огт хэлэлцэж эхлээгүй байгаа. Байнгын хороон дээр танилцуулга хий гэхээр нь ЗГХЭГ-ын даргын хувиар танилцуулга хийсэн. Түүнээс биш УИХ-аар хэлэлцүүлсэн зүйл байхгүй. Энэ миний шийдэх асуудал биш. Хэрвээ Франц улсын Монгол Улсад олгох гэж буй 15 жилийн зээлийг Монгол Улс авна гэж шийдвэл парламент шийднэ. Гарын үсэг зурах эрхийг парламент шийдээд зээлийн хэлэлцээрийг УИХ-аар оруулж, соёрхон баталдаг. Хиймэл дагуулын төслийг хэлэлцэж ч эхлээгүй байгаа.

Хиймэл дагуулд Монголоос мөнгө гаргахгүйгээр Францын Засгийн газар урт хугацааны зээл олгох улстөрийн шийдвэрээ гаргасан. Энэ мөнгийн өөр зүйлд зарцуул гээд байх юм. Тэр мөнгө чинь байхгүй. Францын Засгийн газар хиймэл дагуул хийхэд л өгье гэж байгаа. Тэгэхээр өргөн бариа ч үгүй төслийг эргүүлж татна гэж байхгүй. Нийгэмд буруу мэдээлэл яваад байна" гэлээ.

Ш.Энхийн-Од энэ улирлын анхны тоглолтоо хийж, эхний хожлоо авлаа
Ш.Энхийн-Од энэ улирлын анхны тоглолтоо хийж, эхний хожлоо авлаа
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!