О.Номинчимэг: Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын худалдан авах ажиллагаа, удирдлагуудын цалин хөлсийг ил тод болгох заалтыг хуулиас хасаад хаячхаж

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы 2024.10.31-ний өдрийн үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Төсөв дагасан хуулиар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Гол зорилго нь төрийн өмчийн компаниудын ил тод байдлыг хангах замаар засаглалыг сайжруулах, авлигыг бууруулах явдал. Гэтэл хуулийн төсөлд дээрх хоёр чухал агуулгыг оруулсан заалтыг Чуулганы хуралдаанд гишүүдэд тарааж өгсөн хуулийн төслөөс ажлын хэсэг хасаад хаячихсан хэлэлцүүлэх гэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах, тендер зарлах, зардлын дүнгийн мэдээлл олон нийтэд ил тод байх заалт алга. Дээр нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагын бүрэлдэхүүн, цалин хөлсний мэдээллийг ил болгох шаардлагагүй гээд хасчихсан байна.

Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна
Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна
 
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн АР ГЭР: Хурлыг хаалттай явуулах гээд байна гэсэн мэдээлэл авсан. Тиймээс суулт зарлаж байна
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн АР ГЭР: Хурлыг хаалттай явуулах гээд байна гэсэн мэдээлэл авсан. Тиймээс суулт зарлаж байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!