Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Найрамдал багийн автозамын зорчих хэсэгт ачааны автомашин цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөсний улмаас шатахуун асгарч гал гарах эрсдэл үүсээд байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 12:52 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн “Volvo FH440” том оврын ачааны автомашин цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөж, 0.2 тн шатахуун асгарсан байсныг 15 минут ажиллан саармагжуулж, Гал түймрийн улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн.