Монгол уул уурхайн аж үйлдвэрлэлийн мэргэшсэн зөвлөх инженерүүдийн үндэсний холбоо" ТББ-ын Ерөнхийлөгч Монгол Улсын гавъяат уурхайчин Д.Цогтбаатартай ярилцлаа.
Өнөөдөр олборлолтын нөөц хэмжээ нь багассан. Бидний барих гэж буй төсөөлж
Ашигт малмалтын эрэл хайгуул орхигдлоо?
Өнөөдөр саад болж буй нь Монголын эрдэс баялгийн салбарын хууль эрхзүйн шинэтгэл хийхгүй бол Монгол Улс том үйлдвэр барилаа ч хэзээ ч хөгжихгүй. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд газрын тосны хайгуулыг хийлгэсэнгүй. Эх орондоо хайртай хүмүүс гарч ирээд л энд ч болохгүй, тэнд ч болохгүй гэж бүгдийг нь хориглосноос болж өнөөдөр нөөцөө тогтоож чадаагүй. Энэ нь хэнд ашигтай вэ. Сумын юм уу, багийн саалчин, малчинаас зөвшөөрөл асуугаад байдаг. Гэтэл газрын доорх баялаг бол Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар бол бүх ард түмний өмч юм. Тиймээс биш нэг сумын юм уу багийн иргэдийн өмч биш. Үүнийг бид Ашигт малтмалын тухай хуулиар шийдэхгүй бол органик хууль гэж ярьдаг Газрын тухай хууль, Ой модны тухай хууль, Усны тухай хуулиар баг, сум аймгийн Засаг дарга нар, Улаанбаатар хотын ЗД нар ижил эрхтэй болчихсон. Монгол Улс өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах улс болсон. Үндсэн хуулиараа нэгдсэн Монгол Улс байдаг. Энэ асуудлыг шийдэхгүй бол бид хэчнээн энэ асуудлыг яриад шийдэгдэхгүй. Бүх ашигт малтмалын хайгууль геологийн хайгууль хаягдсан. Үүнгүй Монгол Улс хөгжихгүй. Нөгөөтэйгүүр, хил орчмын хайгуул тусгай хэрэглээний газар хайгууль гэдэг. Сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудлууд шийдсэнээс болж газрын тосны өртөг зардал нэмэгдээд байна шүү дээ.
Гэхдээ манай улсын газрын тосны нөөц шавхагдаж байна гэж сүүлийн үед яригдах боллоо?
-Нөөц шавхагдаагүй. Нөөц нь байгаа. Гол нь хайгуулын ажлыг нь хийлгэхгүй байна. Гэнэт л эх орондоо хайртай хүмүүс гарч ирдэг. Үнэн хэрэгтээ ямар ч хайр байхгүй. Ард түмнээсээ асуух нь зүйн хэрэг.
Эрдэмтдийнхээ үгийг сонсож байна уу?
Би буруу ярьж магадгүй. Үндэсний боловсон хүчин, үндэсний эрдэмтэн мэргэдийнхээ сэтгэгдэл, тэдний хийж буй эрдэм шинжилгээний ажлыг асуудаггүй. Гадаадын мэргэжилтнүүд л гэдэг. Эрдэмтэн докторынхоо саналыг асуудаггүй байхгүй юу.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!