Төсөв тойрсон хэлэлцүүлэг өрнөсөөр байна. Зарим нь бүр маргаан дагуулав. Олон нийтэд “ШИЛЭН ЦОГОО” нэрээр танигдсан Б.Цогтгэрэл 2025 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг уулзалтыг төсвийн 50 сая төгрөгөөр Тэрэлж зочид буудалд хийсэн тухай “шүгэл үлээсэн” нь иргэдийн дургүйцэл, шүүмжлэл дагуулж байна. Тэрбээр “Ч.Номин сайдын "ТэрэлжСүйх" ХХК-д Төрийн сангаас орсон мөнгийг шалгаж өгөх хүсэлтийн дагуу шалгалаа. Нийт 5 удаагийн арга хэмжээнд Төрийн сангаас 243,005,280 төгрөг төлсөн бөгөөд хамгийн аймаар фоорийстоофоо зардал нь 2025 оны Төсвийн хэлэлцүүлэг гэдэг зардалд 50,000,000₮ Төрийн сангаас тушаажээ. Төсөв хэлэлцэж байгаа нь энэ гэж 50 саяар ууж идэхдээ яахавдээ” гэсэн юм.
Олон нийтийн дунд халуун сэдэв болоод буй энэ мэдээллийн дараа улс төрчид өөрсдийн байр сууриа илэрхийлсэн бол Соёл спорт аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин өнөөдөр манай сайтад тодруулга мэдээлэл өгөхдөө "Тэрэлж хотел" миний эзэмшилд байхаа больсон” гэх тайлбарыг өгсөн билээ. Харин маргааны сэдэв болоод буй “Тэрэлж хотел” нь түүний хамаарал бүхий этгээд буюу төрсөн дүү Ч.Батхүүгийн нэр дээр байна.
Сэтгэгдэл (65)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!