Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбаатар: Нүүрсний биржийн худалдааг санаатай удаашруулснаас болж валютын нөөц 5.5 тэрбум ам.доллароос 4.6 тэрбум ам доллар болж буурсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүд асуулт асууж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон ажлын хэсгийн гишүүдийн мэдээлэл хүргэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 2022 оны наймдугаар сард Монгол Улсын валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болж түүхэн доод хэмжээндээ хүрсэн. 2024 оны 5 сард 5.5 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Гол нөлөөлсөн зүйл нь нүүрс биржээр арилжаалснаас үүдсэн. Импорт ч өссөн байсан. Тийм байхад валютын нөөц тогтвортой өсөж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар 4.6 тэрбум ам.доллар болсон байна. Үүнийг өсгөх боломж бий. Монгол Улсад мөнгө бий.Доллар өсөж байсан гол шалтгаан нь уул уурхайн бүтээгдэхүүнээ бэлэн мөнгөөр зарж байсантай холбоотой. Одоо бол санаатайгаар ийм байдал үүсгэж байна.

Нүүрс баяжуулах үйлдвэр коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрс үйлдвэрлэж байна
Нүүрс баяжуулах үйлдвэр коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрс үйлдвэрлэж байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.