Прокурорын байгууллагаас 2024 оны III улиралд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 370 хэрэгт хяналт тавьж, 157 хүнд холбогдох, 133 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх буюу 68.1 хувь нь 18-30, 25 хувь нь 31-44, 4 хувь нь 45-аас дээш, 2.8 хувь нь 18 хүртэл насны иргэд байна. Хүйсийн хувьд 83.4 хувь нь эрэгтэй, 66.1 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн 87.8 хувь нь Нийслэлд, 10.5 хувь нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Төв аймагт бүртгэгджээ.
Энэ төрлийн хэрэг 2023 оны мөн үетэй харьцуулахад 14.2 хувиар өссөн байна.