НОБГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын сайжруулсан түлшний хяналтын хэлтсийн дарга Ч.Буянжаргал:
-Есдүгээр сарын 15-аас галлагааны улирал эхэлдэг. Шахмал түлш түлдэг иргэдийн зуухны стандартын талаар судалсан. Өнөөдрийн байдлаар 190 гаруй мянган айл сайжруулсан шахмал түлш түлж байна. эдгээрээс 82 мянган айлын хэрэглэж байгаа зуух нь стандартын шаардлага хангахгүй байна. Стандартын шаардлага хангаагүй, битүүмж алдагдсан зууханд галлагаа хийхээр угаартах, утаагаа дахин шатаахгүй байгаа учраас утаа буурахгүй байна.
Есдүгээр сарын 15-аас өнөөдрийн байдлаар нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд нийт 56 удаагийн угаарын хийн хордлогод өртсөн дуудлага ирсэн. Уг дуудлага дээр очоод нөхцөл байдлыг нь тодорхойлоход бүх дуудлага нь битүүмж алдагдсан зуухнаас болж, мөн иргэдийн хайхрамжгүй байдлаас буюу яндангаа сугалж, өрхөө бүтээснээс эсвэл галлагаагаа буруу хийснээс болж угаартаж байна.