ОХУ-ын 46 настай Михаил Пичугин нь сураггүй алга болоод хоёр сар болжээ. Түүнийг энэ сарын 15-нд олсон бөгөөд "Хөлөө тэмээний ноосон дотортой уутан хөнжилд дулаацуулж амь гарлаа" гэж РИА Новости агентлагт ярьсан байна. Сонирхолтой нь түүний авч явсан уутан хөнжил Монголын үйлдвэрийн бүтээгдэхүүн байжээ. Михаил Пичугин нь хийлдэг моторт завинд ах дүүгийн хамт суугаад агнуурын тэнгист гарсан ч ийнхүү хоёр сар сураггүй байсны эцэст олджээ. Харамсалтай нь хамт явсан хоёр хүн нь нас барсан байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC