Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Ганзориг: 100 хувь мажоратори тогтолцоогоор явж байгаагийн гажуудал нь орон нутгийн сонгуулийн үр дүн байлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

Орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор ХҮН намаас мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн П.Ганзориг "ХҮН нам энэ удаагийн сонгуульд 400 орчим төлөөлөгч нэр дэвшүүлсэн. Юуны өмнө манай намд итгэж саналаа өгсөн иргэддээ баярлалаа. Бид энэ удаагийн сонгуулиар Архангай, Сэлэнгэ, Дорнод аймагт 3 төлөөлөлтэй болсон. Мөн ХУД, Багануур дүүрэгт ИХ-ын төлөөлөлтэй болсон.

Намын зүгээс олон талаас нь санал дүгнэлт гаргаж ажиллаж байна. Сонгуулийн үр дүнд хоёр зүйл тодорхой байгааг тодотгож хэлье.

Нэгдүгээрт, нийслэлд 45 төлөөлөгч сонгогдоно. МАН нийт сонгогчдын 50 орчим хувийн саналыг авсан хэдий ч 45 төлөөлөгчийн 90 гаруй хувийг авсан. Энэ нь 100 хувь мажоратори тогтолцоогоор явж байгаагийн гажуудал юм. Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд УИХ-ын сонгуульд ҮХНӨ-ийг оруулж, үүний хүрээнд холимог тогтолцоог оруулж ирсэн. Ингэснээр парламентад 5 намын төлөөлөл орж, 5 намын төлөөллийн 50 орчим хувь нь эрх баригч намаас, бусад нь 4 намаас сонгогдож, олон намын тогтолцоотой парламентын ардчиллыг бэхжүүлсэн сонгууль болсон. Хэрвээ ҮХНӨ-ийг хийгдэж, холимог тогтолцоогоор УИХ-ын сонгууль яваагүй бол яг саяны орон нутгийн сонгууль шиг үр дүн гарах байсан" гэлээ.

Скай ресортооc Их Тэнгэр хүртэлх замыг 8 хоног  хааж засварлана
Скай ресортооc Их Тэнгэр хүртэлх замыг 8 хоног хааж засварлана
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.