Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮСХ: Өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сарынхаас 1.7 хувиар буурчээ

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 4 секунд

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Улаанбаатар хотод энэ сарын 7-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.7 хувиар буурсан бол өмнөх долоо хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Тодруулбал зарим гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх долоо хоногтой харьцуулбал,

-Монгол төмсний үнэ 4.5 хувиар өсөж 1,412 төгрөг

-Импортын бөөрөнхий сонгино 1.8 хувиар өсөж 3,152 төгрөг

-Ямааны ястай мах 6.3 хувиар өсөж 10,970 төгрөг

-I зэргийн гурил (кг) 0.3 хувиар өсөж 2,351 төгрөг

-Үхрийн ястай мах 0.6 хувиар буурч 18,039 төгрөг

-Хонины ястай махны үнэ 1.2 хувиар буурч 14,281 төгрөг болжээ. Харин АИ-92 шатахуун болон атар талх, элсэн чихэр, цагаан будаа, шинэ сүү, өндөг зэрэг бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөөгүй аж.

Б.Энхжин

бичвэр нарын зураг байж магад

Онцгой байдлын алба 55 алба хаагчаар хүрээгээ тэллээ
Онцгой байдлын алба 55 алба хаагчаар хүрээгээ тэллээ
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.