Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн дагуу Онцгой байдлын байгууллагад офицер, ахлагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа алба хаагчид анхан шатны цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтад амжилттай хамрагдан өнөөдөр цэргийн тангараг өргөжээ. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон нийт 55 алба хаагч хамрагдсан байна.
Шинээр томилогдсон офицер, ахлагч нарт цэргийн нийтлэг дүрэм, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож хэвшүүлэх, албаны ёс зүйн хэм хэмжээ, онцлогийг таниулан цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, ур чадвар, дадлага олгох “Цэргийн хэргийн мэдлэг 2024-2” сургалт Үндэсний аврах бригадад зохион байгуулагдсан юм.
Б.Энхжин