Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон сууцны B1 давхарт хог шатаж байсныг унтраалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрны орцонд утаа гарч байна гэсэн дуудлагыг өнөөдөр /2024.09.16/ 16:12 цагт ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очход, байрны В1 давхарт ил задгай хог шатаж байсныг бүрэн унтраажээ. Улмаар утаажилтын бүсээс 28 том хүн, 5 хүүхдийг гаргаж аюулгүй байдлыг хангасан байна.

НОБГ-ааас "Сүүлийн өдрүүдэд хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага буурахгүй байна. Иймд нийслэлийн Онцгой байдлын байдлын газраас галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна" гэлээ.

46 жил засвар хийгээгүй Найрамдал зуслан хүртэлх замыг шинэчилж эхэллээ
46 жил засвар хийгээгүй Найрамдал зуслан хүртэлх замыг шинэчилж эхэллээ
 
18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон учраас 18-44 насныхан морь унаж уралджээ
18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон учраас 18-44 насныхан морь унаж уралджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.