Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

46 жил засвар хийгээгүй Найрамдал зуслан хүртэлх замыг шинэчилж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 50 секунд

Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас Найрамдалын уулзвар хүртэлх 15.7 км урт авто замыг өнөөдрөөс шинэчилж эхэллээ. Уг замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан байдаг. Үүнээс хойш 46 жилийн хугацаанд засвар, шинэчлэлийн ажил хийгээгүй байсан юм. Тэгвэл тухайн байршилд нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан ажиллалаа.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Тус замын урт 15.7 км, хоёр эгнээ, 7 метр өргөн, 1.5 метр үргэлжилсэн явган болон дугуйн зорчих хэсэгтэй байна. Өнөөдөр замын гүйцэтгэгч компанитай зарим хийцлэлийн талаар зөвшилцлөө. “Найрамдал” зуслангийн замын ажилд өмнө нь хоёр удаа тендер зарласан ч амжилтгүй болж, өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдөр гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулаад замын ажил эхлэх улаан шугам хүлээлцэж байна. Энэ зам хийцлэл сайтай учраас насжилт өндөр, чанар сайн байх болно” гэв.

Тахилтын уулзвараас Найрамдалын уулзвар хүртэлх бүс өмнө нь зуслангийн бүсэд хамаардаг байсан бол одоо орон нутгаас хот руу ирж амьдрах иргэдийн тоо өссөнтэй холбоотойгоор шинэ суурьшлын бүс болж авто замын ачаалал эрс нэмэгдсэн.

Тиймээс тус авто замд шинэчлэл хийх ажил чухал болохыг албаныхан хэлж байсан билээ. Ийнхүү авто замын ажлыг арваннэгдүгээр сарын 1-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг гүйцэтгэгчийн зүгээс хэллээ.

УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарь томилогдлоо
УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарь томилогдлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.