Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 9 секунд

Өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж шийдвэрээ танилцуулна. Тус хорооны ээлжит хуралдаанаар өмнө нь бодлогын хүүг хоёр удаа бууруулж нэг удаа хэвээр хадгалсан нь 11 хувьд бариад буй. Эдийн засагчдын зүгээс энэ онд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломж хомс байгааг сануулж буй. Харин өнөөдрийн хуралдаанаас бодлогын хүүг чангаруулах эсвэл бууруулах эсэхийг шийдвэрлэж 14:00 цагт олон нийтэд танилцуулах юм.

Бодлогын хүүг Монголбанк тодорхойлдог бөгөөд мөнгөний зах дээр банкууд хоорондоо зээл олгож авах, суурь хүү юм. Мөн хамгийн бага хугацаатай суурь хүү гэж ойлгож болно. Иймээс тус хүүний өөрчлөлт нь өрх, аж ахуйн нэгжийн хадгаламж зээлийн хүүнд нөлөөлдөг. Тодорхой хэлбэл, бодлогын хүү 1 нэгж хувиар өөрчлөгдөхөд хадгаламжийн хүүнд 0.64, зээлийн хүүнд 0.47 хувийн өөрчлөлтийг дагуулдаг.

Ц.Баатархүү: Шуудан хүргэлтийн салбарт дрон хүргэлт нэвтрүүлнэ
Ц.Баатархүү: Шуудан хүргэлтийн салбарт дрон хүргэлт нэвтрүүлнэ
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.