Наймдугаар сарын 15-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт: “Улаанбаатар” зочид буудалд: Сургууль, цэцэрлэгийн хоол, тэжээлийг сайжруулах талаар төрийн болон ТББ, олон улсын байгууллага, ЕБС, цэцэрлэг, эцэг эхчүүдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг болно. Утас: 8975-5575.
10:00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт болно.
11:30 цагт: Боловсролын яаманд: Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгнө. Утас: 8975-5575.
12:00-15.00 цагт: УИХ-ын байнгын хороод хуралдана.
-МУИС-ийн номын санд: “Азийн бүс нутгийн Хүрээлэн орчны гамшгийн эрсдэл" олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Хурал өнөөдөр дугуй ширээний яриагаар үргэлжилнэ.
-“Азийн Бетоны холбооны Х хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулна. Эхний өдрийн үйл ажиллагаа ШУТИС-д 10:00-17:00 цагт, нэгдсэн хуралдаан "Туушин" зочид буудалд 8-р сарын 16-ны 08:30 цагт тус тус болно. Утас: 9980-8160. 8811-8753.
Соёл урлаг:
-Занабазарын музейд: Монгол-Германы уран бүтээлчдийн “Орчин цагийн нүүдэлчдийн жим” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэн гарч байна.
-“Монгол Арт” галерейд: Монгол-Японы уран бүтээлчдийн “Арьсан урлаг” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт 17:00 цагт болно.