Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэтолгой орчмын ус зайлуулах шугам хоолойг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр шинээр хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 065 дугаар цэргийн ангийн ойролцоо гурван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар Шархад буюу Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, авто замд эвдрэл үүсээд буй. Уг асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт дээрх байршилд ажиллалаа.

Дээрх авто замын засвар шинэчлэлтийн ажлын тендерийг зарласан бөгөөд гүйцэтгэгч компанийг наймдугаар сарын 30-нд шалгаруулна. Тиймээс Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-т авто замын засварын ажил эхлэхээс өмнө хөрсний усыг зайлуулах ажлыг засаг даргын нөөц хөрөнгөөр шуурхай хийх шаардлагатай. Мөн Авто плазагаас Хангай хотхон хүртэлх авто замын инженерийн шугам сүлжээний системийн зураг төслийг гарган дээрх ажилтай уялдуулан ажиллахыг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болгосон юм.

Энэ талаар Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Баянзүрх дүүргийн 10, 24 дүгээр хороо, Амгалан, Шархад, Эрдэнэтолгой орчмын нийт дөрвөн байршилд булаг ундарсан. Хөрсний усыг шийдэхгүйгээр шинээр газар ухан авто зам хучвал ахин өөр газраас ус ундрах эрсдэлтэй. Уг байршлуудад ус зайлуулах шугам анхнаасаа хийгдээгүй. Иймээс инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдэхгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Иймд эхний ээлжид авто замыг иргэд зорчиход саадгүй болгохын тулд хөрсний усыг хүлээж авах шүүрт худгууд хийн, хамгийн ойр байрлах хөрсний усны шугамд холбоно” гэв.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд нийт 61 байршилд авто замын засвар шинэчлэлтийн ажлыг үе шаттайгаар хийж буй. Ингэхдээ ус зайлуулах шугам сүлжээтэй хийж байгааг албаныхан онцолж байлаа.

“Нийслэлийн гар урлалын өргөө”-нд соёлын биет бус өвийн 22 төрлөөр үзэсгэлэн, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ
“Нийслэлийн гар урлалын өргөө”-нд соёлын биет бус өвийн 22 төрлөөр үзэсгэлэн, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 256 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.