2024 он гарсаар Онцгой байдлын байгууллагад обьектын гал түймрийн 2182 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс алба хаагчид 1679 гал түймэр дээр ажиллаж 21 иргэний /том хүн 5, хүүхэд 16/ амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 2418 иргэнийг гарган аюулгүй байдлыг хангасан байна.
Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж буй дуудлага мэдээллийн зохих хувийг обьектын гал түймрийн дуудлага мэдээлэл эзэлж байна. Тодруулбал хогийн цэг шатсан, гар, байшин, суудлын автомашин шатсан дуудлага зонхилон ирж байна. Иймд, иргэд та бүхэн цахилгааны аюулгүй байдлаа шалган гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү.