УИХ-ын байнгын хороод хуралдаж дарга нараа сонгож байна. УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж, хуралдаанд оролцсон 14 гишүүний 11 нь УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.
Б.Баярбаатар нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 1988-1998 онд Нийслэлийн 48-р дунд сургууль, 1998-2003, 2010-2013 онд “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр.
- 2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт АБГББ хорооны даргын туслах
- 2004-2006 онд УИХ-ын дэд даргын шадар туслах
- 2006-2008 онд УИХ-ын даргын шадар туслах
- 2008-2011 онд УИХ дахь Монгол Ардын Намын ахлах референт
- 2011 оноос МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Намын байгуулалтын хэлтэст улс төрийн ахлах ажилтан
- МАН-ын Бага хурлын гишүүний сонгуульт ажилтай
- 2016-2020 онд Намын байгуулалтын газрын дарга
- 2020 оноос МАН-ын Хяналтын хорооны даргаар ажиллаж эхэлсэн юм.
Сануулахад, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд МАН-ын жагсаалтын 11 дүгээрт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.