Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгаар ахлуулсан бүрэлдэхүүн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, уурхайчидтай уулзалт хийлээ.

Салбарын Үйлдвэрлэл, техникийн газрын дарга А.Даваахүү Салбарын үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг хийсэн бөгөөд дэд сайд Б.Уянга уг мэдээллийн дараа холбогдох удирдлагуудаас зарим мэдээллийг тодруулж, хариулт авав.

Дэд сайд Б.Уянга Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хэрэгжүүлж буй нүүрс баяжуулах үйлдвэр, түүхий нүүрс ачих логистикийн төвийн төслүүдтэй танилцаж салбар яамнаас ойрын хугацаанд шийдвэрлүүлэх асуудлуудыг тодруулж, анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Мөн энэ өдөр албаны хүмүүс шөнийн ээлжийн уурхайчидтай уулзалт зохион байгуулав.

УИХ дахь МАН-ын бүлгийн даргад Ж.Энхбаярын нэр яригдаж байна
УИХ дахь МАН-ын бүлгийн даргад Ж.Энхбаярын нэр яригдаж байна
 
ЭЕРЭГ: 10, 11 дүгээр ангийн 4 сурагч хог хаягдлыг хүний оролцоогүйгээр голоос гаргадаг төхөөрөмж бүтээж, туул голд суурилуулжээ
ЭЕРЭГ: 10, 11 дүгээр ангийн 4 сурагч хог хаягдлыг хүний оролцоогүйгээр голоос гаргадаг төхөөрөмж бүтээж, туул голд суурилуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.