Хөлбөмбөгийн галзуу улаан фанатууд бий. Өнгөрөгч оны долоодугаар сард “Манчестер Юнайтед”-ын албан ёсны сайтад монгол фанатын "галзуу" аяллын талаарх нийтлэл гарч байв. “Манчестер Юнайтед”-ын нэгэн монгол фанат “Улаануудын тоглолтыг үзэх” насан туршийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд эх орноосоо Олд Траффорд хүртэл дугуйгаар явахыг зорьж байна..." хэмээн онцлох тус нийтлэлийн эзэн бол Б.Очирваань. Багаасаа хөлбөмбөгийн спортоор хичээллэж, дээд лигт тоглож, энэхүү спортод "дурлаж" ирсэн тэрбээр шүтдэг клубийнхээ тоглолтыг үзэхээр Английн Манчестер хотыг зорих аялалд гарч байв. Тэрбээр саяхан зорьсон газартаа хүрч, өөрийн шүтээн хөлбөмбөгчин болох Уэйн Рүүнитэй уулзаж буй мөч нь олон хүний хайр, хүндлэлийг дагуулж байна.
Тэгвэл Б.Очирваань Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд тоглох урилга авчээ.
Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа:
-Би яг зүүдлээд байх шиг байна. Намайг хэн ч битгий сэрээгээрэй. Би 6 цагийн өмнө инстаграм дээрээ яг одоо мөрөөдлөөрөө амьдарч байна, гэхдээ миний мөрөөдөл 100% биелээгүй байна. Би хэзээ нэг өдөр Олд Траффордод хөлбөмбөг тоглох болно гэсэн утгатай зураг пост хийсэн. Удалгүй 3 цагийн дараа WhatsApp-аар чат ирэв.
Шалгасан чинь Манчестер Юнайтедаас холбогдож байна гэсэн мэссэж байв.
- Чи Олд Траффордод хөлбөмбөг тогломоор байна уу?
- Тиймээ би маш их хүсэж байна!
- Пүрэв гарагт Олд Траффордод болох шоу тоглолтонд урьж байна. Таны хичээл зүтгэл, үнэнч дэмжлэг, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр та энэхүү тоглолтонд оролцохоор боллоо.