Архангай аймгийн Хайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Монгол Улсын даян аварга Ц.Чимэд-Очирын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.
Барилдаанд Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Уушгийн баян” ХХК, “Даян” дэвжээний бөх, улсын начин Төрмөнхийн Дүгэрдорж түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.
Харин шөвгийн дөрөвт Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, “Тэргүүн саруул зам” ХХК, “Даян” дэвжээний бөх, улсын харцага Л.Лха-Очир, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Пирамид орд” ХХК, Түшээт ханы аварга дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Э.Даш нар шалгарлаа.