Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: Иргэдийн хаяж үрэгдүүлсэн UB смарт картуудад хуримтлагдсан мөнгөн үлдэгдэл 4 тэрбум төгрөг байгаа ч буцаах боломжгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд 2015 оноос эхлэн автобусанд UB смарт картыг ашиглаж эхэлсэн билээ. Тодруулбал, иргэд автобусаар зорчихын тулд UB смарт картаа нэг удаад хамгийн бага нь 2000-5000 төгрөгөөр урьдчилж цэнэглүүлдэг аж.

Тэгвэл иргэдийн хаяж үрэгдүүлсэн смарт картын дансанд нийт хуримтлагдсан мөнгөн үлдэгдэл 4 орчим тэрбум төгрөг байгаа бол тухайн мөнгийг буцаан шилжүүлэх боломжгүй буюу нийтийн тээврийн санд байршуулах асуудлыг судалж байгаа гэв.

Нийслэлийн засаг даргын орлогч П.Сайнзориг: Иргэдийн смарт картад хуримтлагдсан үлдэгдэл 4 орчим тэрбум төгрөг байгааг хариуцаж буй компанийн зүгээс мэдээлсэн. Тэр нь мэдээж тус компанийн мөнгө биш. Нийтийн тээврээр зорчиж байсан хүмүүсийн урьдчилаад төлчихсөн мөнгө байгаа. Одоо буцаах ямар ч боломжгүй байгаа. Тиймээс энэ мөнгийг цаашид нийтийн тээврийн санд авах эсэх шийдлүүдийг нь судалж байна. Хэрэв нийтийн тээврийн сан руу орох болбол тухайн мөнгөөр автобус худалдан авах байдлаар тохируулга хийгдэж магадгүй. Харин одоо суурилуулах шинэ программ хангамж энэ алдааг давтахгүй.

Хоёрдугаарт, бид UB смарт картын хамгийн том хувьцаа эзэмшигч болох Солонгосын талын компанитай хэлэлцээрт ороод эзэмшлийнх нь 55 хувийн хувьцааг шилжүүлж авъя гэдэг байдлаар ярилцаж байна. Одоо хүртэл UB смарт карт компани Солонгосын хөрөнгө оруулагчид зээлтэй буюу өртэй байгаа.

Найрамдал зуслангийн 5 дугаар ээлжийн захиалга өнөөдөр 14.00 цагт нээгдэнэ
Найрамдал зуслангийн 5 дугаар ээлжийн захиалга өнөөдөр 14.00 цагт нээгдэнэ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.