Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 0 секунд

2024 оны чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Киргизстаны нийслэл Бишкек хотноо эхэлнэ. Тус хотод энэ сарын 19-21-ний өдрүүдэд мөн Ази тивийн олимпын эрх олгох тэмцээн болно. Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчид томоохон бүрэлдэхүүнтэй Киргизстан улсыг ээлжлэн зорьж байна.

Учир нь энэ жилийн хувьд бөхийн сонгомол барилдааны шигшээ баг байгуулагдаж анхны олон улсын тэмцээндээ баг тамирчдаа өрсөлдүүлнэ. Өнөөдөр бөхийн чөлөөт барилдаанаар Азийн аварга “Хөшиг”-өө нээж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эрэгтэй 57, 65, 70, 79, 97 кг-ын барилдаанаар үргэлжлэх юм. Манай улсаас,

  • 57 кг-З.Занабазар
  • 61 кг-Э.Энхболд
  • 65 кг-Т.Тулга
  • 70 кг-Ц.Чинзориг
  • 74 кг-Б.Батбаяр
  • 79 кг-Э.Бямбадорж
  • 86 кг-Н.Батбилгүүн
  • 92 кг-Д.Батзул
  • 97 кг-Ө.Батзул
  • 125 кг-Д.Одгэрэл нар өнөөдөр дэвжээнд гарна.
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.