Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Стандарт зөрчсөн барилгыг нурааж, зам талбайг чөлөөлнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажлыг өчигдрөөс эхлүүлээд байна. Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Нийтийн эзэмшлийн зам талбай бол иргэд чөлөөтэй зорчих боломжоор хангах ёстой. Харамсалтай нь зам талбайд техник хэрэгсэл байрлуулах, бетонон барилга барих, хийц эдлэл худалдан борлуулах, нүүрс зарах зэрэг стандартыг зөрчиж байна.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд барилга байгууламж барьсан тухай мэдээлэл удаа дараалан ирүүлж байна. Эдгээр барилга байгууламжуудын зөвшөөрлийг цуцлах, хэтрүүлэн барьсан барилгыг нураах чиг үүрэгтэй ажиллана. Улаанбаатар хотын СХД-ийн 20 дугаар хорооны нутагт Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн түүхий эд хүлээж авах хашаа байдаг.

Хотын нэгдүгээр эгнээнд аль ч аж ахуйн нэгж түүхий эд худалдан авдаг, цаашлаад дугуй засварын аж ахуйн нэгж нэгдүгээр эгнээний замд дугуй овоолж тавих, төмрийн хог хаягдал овоолох ажлыг цэгцэлнэ.

Зуслангийн зам дагуу уулын хормой шууж газар ухдаг асуудлыг цэгцэлнэ. Хүр бүрийн хотын соёлоос хотын стандарт эхэлнэ” гэсэн юм.

Улаан номонд бүртгэгдсэн нэн ховор амьтад  агнасан хэргийг илрүүлжээ
Улаан номонд бүртгэгдсэн нэн ховор амьтад агнасан хэргийг илрүүлжээ
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.