Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

38 ISP компанийн 8.630 IP хаягт хамаарах 83.809 халдлага зөрчлийн сэжигтэй мэдээлэл илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 48 секунд

Цахим шилжилт эрчимтэй явагдаж, нийгмийн салбар бүрд хурдтай нэвтрэхийн хэрээр кибер халдлага, зөрчил, гэмт хэргийн аюул занал эрс өсөж, арга хэрэгсэл нь нарийсаж, технологийн дэвшлийг сөргөөр ашиглах явдал өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Монгол улсын Кибер Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаярын мэдээлснээр, өнгөрөгч 7 хоногт Монгол улсын хэмжээнд нийт 38 ISP компанийн 8’630 IP хаягт хамаарах 83’809 халдлага зөрчлийн сэжигтэй мэдээлэл илэрсэн байна.

Үүнээс 79’431 нь Suspected Compromise буюу Халдлагад өртсөн байж болзошгүй /вирусээр халдварлагдсан эсвэл Команд Удирдлагын Сервер (C&C)-д хандах оролдлого хийсэн зэрэг нь тухайн хост халдлагад өртсөн байж болзошгүй/-г, 3’553 нь Known Vulnerabilities буюу Тухайн хост дээр ажиллаж буй аливаа программ, сервист нийтэд ил болсон эмзэг байдал илэрч буйг, 825 нь Potential Threats буюу Тухайн эвентээс шалтгаалан энэхүү хост ажиллаж буй байгууллагын кибер орчинд аюул занал учруулж болзошгүйг илэрхийлэх тохиолдлууд байна.

Мөн зөрчлүүдийг шинж чанараар нь тоймлон авч үзвэл хортой код /malware/ 73.15%, сүлжээ, систем, аппликэйшний эмзэг байдлыг илрүүлэхийг оролдсон /scanner/ зөрчил 21.04%, эмзэг байдал /vulnerable service/ 4%, нууц үг тааруулахыг оролдсон /bruteforce/ зөрчил 0.9% бүртгэгдсэн байна.

Кибер аюулгүй байдлын асуудал нь зөвхөн техник, технологийн болон энэ чиглэлийг хариуцсан мэргэжилтний хариуцах ажил биш бөгөөд төрийн байгууллагын удирдах ажилтнууд, нийт албан хаагчдын идэвхтэй оролцоо, үүрэг хариуцлага юм.

Иймд төрийн албан хаагчдад, нийт иргэдэд кибер аюулгүй байдлын тогтолцоо, бодлого, хууль эрхзүйн зохицуулалтын талаар цэгцтэй мэдлэг олгож, мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог бий болгох, удирдах хэрэгжүүлэх ур чадварыг эзэмшүүлэх шаардлагатай байгаа тул төрийн дээд байгууллага болон яамдын кибер аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнүүд дадлага, сургалтад хамруулсан байна.

Тодруулбал, кибер аюулгүй байдлын зөвлөл, Удирдлагын академи хамтран “Цахим засаглалын төлөв, цаашдын чиг хандлага /Кибер аюулгүй байдал/ сэдэвт сургалт зохион байгуулж байгаа юм. Энэ нь кибер аюулгүй байдлыг бэхжүүлэхээр боловсруулсан шинэ модулаар явагдаж байгаа 16 цагийн анхны сургалт аж.

Х.Булгантуяа: 2040 он гэхэд ажиллах хүчний 40 хувь нь GenZ үеийнхэн болно
Х.Булгантуяа: 2040 он гэхэд ажиллах хүчний 40 хувь нь GenZ үеийнхэн болно
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.