Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэрэмжлүүлэг: Хуучин хувцсаа шатааж байгаад гал алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Хэт хуурайшилтаас үүдэн татсан тамхи, асаасан гал, үсэрсэн оч бүхэн гамшиг дагуулж, гал түймэр болон дэгдэж байгааг албаныхан анхааруулж байна. Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар багийн “Задгай” гэх газарт өчигдөр 15:32 цагт иргэн О нь хуучин хувцас шатааж байгаад гал алдаж 2 га талбайг "хуйхалжээ". Онцгой байдлын алба хаагчид шар өвс шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан байна. Цагдаагийн байгууллагаас иргэн О-г шалгаж буй.

Хэн нэгэн санаатай ч бай, санамсаргүй ч бай гал алдаж, түймэр гаргасан тохиолдолд бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болохоор хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил гаргасан иргэнд торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэдэг. Тухайн түймрийн эзэн холбогдогч, шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллага тогтоодог.

Тодруулбал, иргэнийг 100 мянган төгрөгөөр аж ахуйн нэгж байгууллагыг нэг сая төгрөгөөр торгох хуулийн заалттай. Иргэдийн хувьд 100 мянган төгрөгөөр торгуулахаас гадна байгальд учирсан хор хохирлын хэмжээг мөн нөхөн төлүүлдэг аж.

Гүнтийн давааны хөдөлгөөнийг хязгаарлажээ
Гүнтийн давааны хөдөлгөөнийг хязгаарлажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд