Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Нохой ч шиншлэхгүй, хог болсон өвсийг 16 мянган төгрөгөөр зарсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат цас, зудын асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

""Дэлхийн гамшгийн нөхцөл байдлын давтамж маш ойртсон. Үүнээс Монгол Улс ангид байгаагүй. Цас, зудны нөхцөл байдлын үед Монгол Улсын Засгийн газар ямар байдалтай байгаа нь харагдлаа. Өнгөрсөн найман жилд малын түүхий эдийг боловсруулах, үнэтэй болгох зэрэгт ямар ч ажил хийсэнгүй. Мөн хүнс хөдөө аж ахуйн салбар шаардлагын хэмжээнд очиж чадахгүй байна. Мал хувьчилснаас хойш төрийн бодлого явсангүй. МАН-ынхан зовлон дээр зовоож байна. Зудын нөхцөл байдлыг сонгуулийн сурталчилгаа болгож байгаа юм. Хэдэн жил хэрэггүй байсан хог болсон шахуу өвсийг ОБЕГ-т шахах, нохой ч шиншлэхгүй өвсийг 16 мянган төгрөгөөр зарсан" гэв.

Зудын улмаас 16 сая толгой мал хорогдохоор байгааг танилцууллаа
Зудын улмаас 16 сая толгой мал хорогдохоор байгааг танилцууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.