Замын хөдөлгөөнд хийсэн түр өөрчлөлтийн талаар ТЦА-наас мэдээлэл өглөө. Энэ үеэр ТЦА-ны дарга Б.Оюутболд "2024 оны эхний хоёр сарын байдлаар урсгал сөрсний улмаас зам тээврийн 10 осол бүртгэгдсэн. Иймд цагдаагийн байгууллага хүлээсэн үүргийнхээ хүрээнд замын зорчих хэсэгт үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс жолооч, зорчигчдын түргэн шуурхай явах хэрэгцээ шаардлагыг хангаж зохицуулалтыг хийж байна" гэсэн юм.