Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Загдсамбар: Нийслэлийн хэмжээнд халиа тошинд өртөх эрсдэлтэй 1339 айлын 60-аад айл нь нөхөн олговортойгоор НҮҮНЭ гэсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Улаанбаатар хотод үүссэн халиа тошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил болон мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө. Энэ чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэх 17 байгууллага бүхий Шуурхай бүлэг байгуулагдан, ажиллаж буй.

Улаанбаатар хотын хүн ам жилд 40 мянгаар нэмэгдэж байгаагаас 75 хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирж, үерт автах эрсдэл бүхий гол, сайр, жалга судгийн дагуу суурьшин, гэр хорооллыг тэлж, үерийн эрсдэлд өртөх байдлыг нэмэгдүүлж байна. Нийслэлийн халиа тошин, шар усны үерийн өртөх байдлын үнэлгээг тооцоход нийт 3947 объект өртөхөөр байна гэсэн тооцоо гарчээ. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн аюулын индекс маш их байгаа бол Багануур дүүрэг их, Хан-Уул, Баянгол дүүрэг дунд, Баганхангай, Налайх дүүрэг бага түвшинд байна. Харин нийслэлийн үерийн эрсдэлийн индекс 8.65 буюу маш их түвшинд байгаа юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар "Нийслэлийн хэмжээнд халиа тошинд өртөх эрсдэлтэй 1339 айлын 60-аад айл нь нөхөн олговортойгоор НҮҮНЭ гэсэн. Бусад айл нь нүүхгүй гэсэн" гэх мэдээллийг өглөө.

“Бүх оддын барилдаан” бямба гарагт болно
“Бүх оддын барилдаан” бямба гарагт болно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.