Конверс кет, уранхай жинс, амьд хөгжим, урт үс, өргөн футболк, бугуйнд зүүсэн такс… Энэ бол “Playtime” наадмыг бодох төдийд л тархинд буудаг төсөөлөл. Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн түүхэнд томоохон хувьсал авчирсан "Playtime" наадам 23 дахь жилдээ шинэ байршилд зохион байгуулахаа мэдэгдсэн. Тэр ч утгаараа шинэ уур амьсгал, сэтгэл догдлуулам мөчүүдийг мэдрүүлэх нь дамжиггүй биз ээ. Иймд “Playtime” наадмыг үзэх гэж буй хүн бүрд тасалбараа хямдхан авах арга зааж өгье.
ХАМГИЙН ЭХЛЭЭД САНАХ ЁСТОЙ ЗҮЙЛ БОЛ ХУУРАМЧ ТАСАЛБАРААС БОЛГООМЖЛОХ
“Playtime” наадмын үеэр албан ёсны борлуулагч Shoppy-оос тасалбар авалгүйгээр хувь хүнээс худалдаж авснаас болж, орж чадахгүй хохирсон үзэгч цөөнгүй бий. Тиймээс “Тасалбар зарна”, “QR code” зарна гэсэн болгонд итгэх нь эрсдэлтэй. Учир нь, Shoppy-ийн тасалбар борлуулж буй хэсэгт албан ёсны борлуулалтын цэгээс цахим тасалбар худалдаж аваагүй тохиолдолд тасалбарын жинхэнэ эсэхийг баталгаажуулахгүй, хариуцлага хүлээхгүй гэдгийг сануулсан байна. Мөн тасалбар худалдан авсан ч нууцлалыг нь алдсан тохиолдолд зохион байгуулагчид хариуцлага хүлээхгүй гэдгийг ч давхар сануулжээ.
ХАРИН ОДОО ХЯМД ҮНЭЭР ТАСАЛБАР АВАХ АРГЫГ ЗААЖ ӨГЬЕ
“Playtime Festival-2023” наадмын оны үзэгчид гуравдугаар сарын 11-нээс өмнө тасалбар худалдан авбал үндсэн тасалбарын үнээс 65 хувь хөнгөлөлтэй буюу 210 мянган төгрөгөөр тасалбар авах боломжтой. Өөрөөр хэлбэл, тасалбараа эрт авах тусам л хямдхан авах юм байна.
ТЭГВЭЛ ТАСАЛБАРАА ХААНААС ХУДАЛДАН АВАХ ВЭ?
“Playtime Festival-2024” наадмыг Налайх дүүрэг дэх шинэ байршилдаа долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд нийт дөрвөн өдрийн турш зохион байгуулна. Мөн наадмын Line-up албан ёсоор зарласантай зэрэгцүүлэн Late Bird хямдралтай тасалбар гуравдугаар сарын 11-ний 18:00 цаг хүртэл наадмын албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn-ээр борлуулж байна.
НААДМЫН ТУСГАЙ ЗОЧИД
Playtime 2024 наадамд 21 улс орны 50 гаруй гадаад хамтлаг, уран бүтээлчдээс бүрдсэн 170 хүнтэй бие бүрэлдэхүүн наадамд оролцож байгаа нь өмнөх оноос хоёр дахин их болов.
Playtime 2024 оны headliners буюу голлох уран бүтээлчид post-metal урсгалаар тоглодог Америкийн алдарт Deafheaven, домогт Нирвана хамтлагийн Курт Кобейны хамгийн хайртай хамтлаг болох alternative rock урсгалаар тоглодог Teenage Fanclub, Өмнөд Солонгосын Idiotape, Японы алдарт TOE, Шведийн домогт метал хамтлаг Vomitory, орчин цагийн дэлхийн хөгжмийн ертөнцийн анхаарлыг татаж буй залуу хамтлагдуул болох Өвөрмонголын Narabara, Тайваны Elephant Gym зэрэг хамтлаг. Орчин цагийн техно хөгжмийн хамгийн үнэ цэнтэй нөлөө бүхий уран бүтээлч Ben Klock тэргүүнтэй Lindstrom, Dasha Rush, Livwutang, Fafi Abdel Nour, Onra, Lipelis, Alex Kassian, Aisha Devi зэрэг уран бүтээлчид ирнэ.
ЭНЭ ЖИЛИЙН НААДМЫН ОНЦЛОХ ТОО
- 40 000 үзэгч-2024 онд өдөртөө хүлээж авах үзэгчдийн тоо.
- 2 000 гадаад үзэгч-Нийт үзэгчдийн 5 хувь нь гадаад жуулчин байна.
- 250 уран бүтээлч-Нийт оролцох хамтлаг, уран бүтээлчид.
- 50 гадаад хамтлаг, уран бүтээлч-Гадаад хамтлаг, уран бүтээлч хоёр дахин их болсон.
- 14 тайз- Хөгжмийн хөтөлбөрийн 14 тайзтай.
- 200 аж ахуйн нэгж-Дотоодын хоол, үйлчилгээний 200 гаруй аж ахуйн нэгжүүдтэй хамтарна.
- 4000 ажлын байр-Бий болгох түр ажлын байрЭх сурвадж
Эх сурвалж: news.mn