Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төмөр болон цагаан зудтай сумын малчин өрхөд хүргэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа орон нутгийг зорилоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Засгийн газрын шийдвэрээр өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн төмөр болон цагаан зудтай сумын малчин өрхөд 1160 тонн гурил, 580 тонн цагаан будааг хуваарилан олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу 21 аймагт тусламж хүргэх цуваа орон нутгийг зорилоо.

Мөн малчин ард иргэдэд зориулсан иргэд, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хандив, тусламжийн барааг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын хүрээнд хуваарилан хүргэж эхэллээ.

Малчдад туслах хандивын аян 02 дугаар сарын 20-аас эхэлж, улмаар 03 дугаар сарын 01-ний өдрүүдийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас мөнгөн болон эд материалын нийт 3.7 тэрбум төгрөгийн хандив тусламж Улсын онцгой комисст ирүүлсэн байна.

“Хавтаст хэрэг” ОАК-ны хоёрдугаар бүлэг хийгдэнэ
“Хавтаст хэрэг” ОАК-ны хоёрдугаар бүлэг хийгдэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.