Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алслагдсан аймагт бизнес эрхэлдэг бол 90 хувийн орлогын татварын хөнгөлөлт эдлэнэ

Огноо
Унших
1 минут 24 секунд

Засгийн газрын “Татварын шинэчлэл”-ийн зорилтын хүрээнд, 2019 онд УИХ-аар батлуулсан Татварын багц хуулиар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бизнес эрхлэгч нарт олон төрлийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхээр болж байна. Тухайлбал:

  • 300 сая хүртэлх орлоготой бол 1 хувийн орлогын татвар төлнө,
  • 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой бол төлсөн орлогын татварын 90 хувийг буцаан авч жилд 2 удаа тайлан гаргана,
  • 50 сая төгрөг хүртэл орлоготой бол жилд 1 удаа хялбаршуулсан тайлан гаргаж орлогын 1 хувийн татвар төлөх боломжтой,
  • Алслагдсан аймагт бизнес эрхэлдэг бол 90 хүртэл хувийн орлогын татварын хөнгөлөлт эдэлнэ,
  • Татварын тайлангаа тушааснаас хойш 1 жилийн хугацаанд залруулна,
  • 25 хувийн орлогын татвар төлөх ашгийн босго 6 тэрбум төгрөг болон нэмэгдэх зэрэг боломж бий боллоо.

“Татварын шинэчлэл”-ээр үндэстэн дамнасан томоохон корпорациудын татвараас зайлсхийхийн эсрэг дүрмүүд болон татварын ил тод байдлын стандартуудыг нэвтрүүлж, татварын зорилгоор дэлхийн 130 гаруй улс, оффшор бүсээс мэдээлэл солилцох боломж бүрдүүлж Монгол Улсын татварын тогтолцоог дэлхийн жишигт нийцүүллээ.

Татварын шинэчлэл: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн орлогын татвараас бүрэн чөлөөлөгдөнө
Татварын шинэчлэл: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн орлогын татвараас бүрэн чөлөөлөгдөнө
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.