Засгийн газрын “Татварын шинэчлэл”-ийн зорилтын хүрээнд 2019 онд батлуулсан Татварын багц хуулиар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэдэд олон төрлийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхээр болж байна. Үүнд:
- Иргэдэд НӨАТ-ын урамшууллыг улирал бүр буцаан олгох юм.
- Алслагдсан аймагт бизнес эрхэлж буй иргэдэд 90 хүртэлх хувийн орлогын татварын хөнгөлөлт эдлүүлнэ,
- Анх удаа хувьдаа орон сууц худалдан авбал 6 сая төгрөгийн татварыг буцааж олгоно,
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн орлогын татвараас бүрэн чөлөөлөгдөнө,
- Хувиараа бизнес эрхлэгч нар хялбаршуулсан горимоор татвараа тайлагнаж төлнө,
- Гадаадад татвар төлсөн орлогоос давхар татвар төлөхгүй зэрэг боломж бүрдэж байна.