Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хонг Конгт шинэ жилийн жагсаалын үеэр хэдэн зуун хүн баривчлагджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 6 секунд

Хонг Конгт шинэ жилийн өдрөөр ардчиллын төлөөх тайван жагсаал үймээн самуун болж хувирснаар 400 гаруй хүн баривчлагдаж, цагдаа нар нулимс асгаруулагч ашиглан тэмцжээ.  

Анх эх газрын хятад руу сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэн зургаан сараас тэмцэл эхэлсэн. Түүнээс хойш цагдаа нар 7000 гаруй эсэргүүцэгчдийг баривчлаад байна.

Лхагва гарагт Ван Чай гудамжинд баривчилгаа явагдсаны дараа тэмцэл хурцдаж эхэлсэн.

Ширүүн тэмцэл эхэлсний дараа олон тооны хар хувцастай хүмүүс  цугларч, эсэргүүцэгчид гар гараасаа хөтлөн гинж үүсгэн тоосго зэрэг янз бүрийн нөөцийг дамжуулж эхэлсэн байна. Цагдаагийн зүгээс нэмэлт хүч дуудахаас өөр аргагүй болсон.

Цагдаагийн зүгээс цуглааныг эрт дуусгахыг хүсэж, усны машин, цагдаагийн нэмэлт хүч ирэхэд цугласан хүмүүс тарсан байна.

Хуулиас гадуур цуглаан, зөвшөөрөгдөөгүй зэвсэг биедээ авч явсан иргэдийг баривчилсан гэж Хонг Конгийн ахлах байцаагч Нг Лок-Чун лхагва гарагийн товч мэдэгдэлдээ дурджээ.

Эх сурвалж: Reuters

 
Мөсөнд авиралтын тамирчид өмнөд хөршийг зорив
Мөсөнд авиралтын тамирчид өмнөд хөршийг зорив
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.