Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: “Тавантолгой Төмөр Зам“ ХХК-ийн албан тушаалтнуудыг хууль эрхзүйн зохицуулалтын хүрээнд 25 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

Энэ сарын 20-ны өдөр цахим орчинд "Тавантолгой Төмөр Зам" ХХК-ийн ажилтнуудтай холбоотой бичлэг цацагдсан. Уг бичлэгт албан тушаалтнууд ажлын байрандаа архидсан байж болзошгүй, мөн нэгнээ үнсэж тэвэрч, дотуур хувцастайгаа алхаж буй нь бичигдсэн байдаг. Тэгвэл "Тавантолгой Төмөр Зам" ХХК-аас ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн Тавантолгой Төмөр Зам ХХК-ийн ажилтнуудыг ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн.

Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар холбогдогч нарт 25 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.

Уг шийтгэлийг иргэд хөнгөдсөн зэргээр шүүмжилж байгаа юм. Тэгвэл уг асуудалд ЦЕГ-ын ХМТ-ын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг “Тавантолгой Төмөр Зам“ ХХК-ийн албан тушаалтнуудыг 25 мянган төгрөгөөр торгосон нь хууль эрхзүйн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэсэн" хэмээлээ.

Б.Очирбат: Малчдад тусламж хүргэх ачаа барааг чөлөөтэй нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа
Б.Очирбат: Малчдад тусламж хүргэх ачаа барааг чөлөөтэй нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна