Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Очирбат: Малчдад тусламж хүргэх ачаа барааг чөлөөтэй нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

Цахим орчинд "Малчид руу өвс ачаад явж буй жолоочийг даац хэтрүүлсэн гээд Булганы цагдаа нар торгож байна" гэх мэдээлэл цацагджээ. Уг асуудалд ТЦА-наас албан ёсоор мэдээлэл өгөв.

Тодруулбал, ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат "Уг мэдээллийг шалгахад Булган аймгийн нутаг дэвсгэр Зоон давааны хяналтын цэгт ачаан машин ковш, ар талдаа экскаватор ачиж, бусдад аюултай нөхцөл байдал үүсгэсэн, тухайн тээврийн хэрэгслийн оврын хэмжээнээс урт гарсан, бусдад анхааруулах тэмдэг тэмдэгээ байршуулаагүй хөдөлгөөнд оролцож байсан. Тиймээс хариуцлага тооцсон.

Малчдад тусламж хүргэх ачаа барааг чөлөөтэй нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Гэхдээ нэг ажлыг хийхдээ замын хөдөлгөөний журам зөрчвөл олон хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах тул хяналт тавьж ажиллаж байна" гэлээ.

С.Тайван: Иргэд шаардлагагүй зээлийн апплейкшнүүдээ устгахгүй бол цахим гэмт хэргийн хохирогч болох магадлал өндөр байна
С.Тайван: Иргэд шаардлагагүй зээлийн апплейкшнүүдээ устгахгүй бол цахим гэмт хэргийн хохирогч болох магадлал өндөр байна
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.