Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү өнөөдөр Сэлбэ гол орчим дагуу ажиллалаа. Учир нь өнгөрсөн зун үер болсонтой холбогдуулан "S outlet" дэлгүүрийн барилгыг нураагаад байгаа юм.
Тэрбээр "Гамшиг болсны дараа биш түрүүлж ажиллах ёстой. Тиймээс "S outlet" дэлгүүрийн хажуугийн далан доторх сувагчлалуудыг нээхийн тулд ажиллаж байна. Зарим иргэд даланг сүйтгэж байна. Бургасуудыг авч байна гэх худал мэдээллийг сошиалд тарааж буй нь буруу юм" хэмээлээ.