Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Батшугар: Орчин үеийн технологи болон дижитал шилжилтийн үетэй хамтарч шийдэл гаргавал хамгийн зөв шийдэл гарна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 18 секунд

Улстөрд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх "Улаанбаатар тунхаг бичиг"-ийг баталлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар "Өнөөдөр 21-р зуунд бид хиймэл оюун ухаан, блокчэйн технологи зэрэг маш олон шинэ зүйлсийн эринд амьдарч байна. Уламжлалт аргачлалыг шинэчлэх шаардлагатай ийм үед орчин үеийн технологи болон дижитал шилжилтийн үетэй хамтарч шийдэл гаргавал хамгийн зөв шийдэл гарна. Ийм учраас хууль тогтоох байгууллагад залуучуудын оролцоо нэн чухал" гэдгийг онцоллоо.

Ази тивийн залуучуудыг нэгтгэсэн “ICAPP” байгууллагын Олон Улсын VII бага хурал Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Хуралд Ази тивийн 11 улсын 15 намын 48 залуу улстөрч хүрэлцэн ирж, Монгол Улсаас МАН, ХҮН, АН-ын залуучууд нийтдээ 800 гаруй зочид төлөөлөгчид оролцож дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй сорилт, асуудлуудаар өөрсдийн туршлага, шийдлийг хэлэлцүүлсэн.

Бага хурлыг “Парламент дахь залуучуудад бид тийм гэж хэлнэ” уриатай зохион байгуулсан бөгөөд залуучуудын улс төрд оролцох оролцоог нэмэгдүүлэх, эх орны хөгжилд нам харгалзалгүй нэгдэхийг дэмжсэн "УЛААНБААТАР ТУНХАГ БИЧИГ"-ийг баталлаа.

Тунхаг бичигт “Манай бүс нутагт төдийгүй дэлхий нийтэд тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, бусад бэрхшээл, сорилтыг шийдвэрлэх шийдлээ залуучууд бид харилцан ярилцаж, туршлага хуваалцах сүлжээг бий болгохоор тохиролцлоо.

НҮБ болон олон улсын парламентуудын сүүлийн үеийн судалгаанд дурдсанаар бүс нутгийн ихэнх улс орнуудад бодлогын түвшинд залуучуудын оролцоо бага байгааг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаа явуулж буй намуудад залуучуудаа хөгжүүлэх, дэмжих, зөвлөн туслахыг уриалж байна.

Мөн бид нийгэмдээ эзлэх байр сууриа зөвөөр ойлгуулж, дуу хоолойгоо улс төрд хүргэхэд нэгдмэл байр суурьтай ажиллахаар шийдвэр гаргаж байна” хэмээн тусгав.

Жолооч Э.Бат-Орших: 3-4 цагийн нойртой яваа автобусны жолооч нар кофе, цайгаар биеэ сэргээж, гар дээрээ 1.2-1.3 сая төгрөг л авдаг
Жолооч Э.Бат-Орших: 3-4 цагийн нойртой яваа автобусны жолооч нар кофе, цайгаар биеэ сэргээж, гар дээрээ 1.2-1.3 сая төгрөг л авдаг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.