Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Уламжлалт хоёр баяраараа л уртхан амаръя гэдэг иргэдийн саналыг дэмжинэ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Иргэд Сар шинийн баяраар амрах "Бүх нийтийн амралт"-ын хоногийг нэмэгдүүлэх саналыг цахим орчинд гаргаад буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,

"Бид жилд 9 удаа баяр тэмдэглэн амарч байна. Үүний оронд үндэсний уламжлалт хоёр баяраар л уртхан амаръя гэдэг иргэдийн саналыг дэмжинэ. Монгол Улсын бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар бид жилдээ 9 удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдээр амардаг. Энэ онд гэхэд:

-Сар шинийн баяраар 2-р сарын 10-12 ны өдрүүдэд

-Бурхан багшийн их дүйчин өдөр 5-р сарын 23 нд тохиож байна

-Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

-Үндэсний их баяр наадам

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр

-Бүгд найрамдах улс тунхагласан өдөр

-Үндэсний эрх чөлөөний өдөр гэх мэтээр нийтээр амрах өдрүүд олон.

"Сар шинийн баяраар амрах өдөр цөөн түгжрэл их, хөдөө орон нутаг руу явж ахмад настан, азай буурлуудтайгаа золгоход туулах зам их, амрах өдөр цөөн тул санд мэнд явлаа" гэж цахим сүлжээнд иргэд санал бодлоо их илэрхийлжээ.

Тиймээс олон өдөр баяр тэмдэглэж амардаг биш үндэсний уламжлалт баяр болох цагаан сар, улсын баяр наадмаар л уртхан амраад бусад баяруудаар ажлаа цалгардуулахгүй ёслоод өнгөрдөг болъё гэдэг санал их гарчээ. Үндэсний уламжлалт хоёр баяраар уртхан амраад бусад үед ёслоод өнгөрдөг болох энэ саналыг бодууштай. Иргэдээс гарч байгаа саналыг дэмжиж байна" гэлээ.

“Үер, усны аюул болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хот тохижилт, онцгой байдлын тоног төхөөрөмжийг шууд худалдан авалтыг үйлдвэрлэгчээс зохион байгуулах чиглэлээр НОК шийдвэр гаргана“
“Үер, усны аюул болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хот тохижилт, онцгой байдлын тоног төхөөрөмжийг шууд худалдан авалтыг үйлдвэрлэгчээс зохион байгуулах чиглэлээр НОК шийдвэр гаргана“
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.