УБТЗ-аар тээвэрлэх химийн ачаа болон жонш, машин механизм, төмрийн хүдэр зэрэг дотоодын ачаа тээврийн тарифыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 3-4 хувиар тус тус нэмэгдүүлэх болсныг мэдэгдлээ.
Засгийн газрын тохируулагч агентлаг ШӨХТГ-ын зөвшөөрлийн дагуу ийнхүү УБТЗ-аар тээвэрлэх дотоодын зарим ачааны тээвэрлэлтийн тарифыг нэмж буйг УБТЗ ХНН-ээс мэдээллээ.